Sunday, August 31, 2008

Coldplay хамтлагийн Viva La Vida цомгийг чанартай хэдэн клипvvдийн хамт хvргэж байна






Coldplay хамтлагийн алдарт Viva La Vida цомгийг хvргэж байна.

Хэрвээ цомгийг татахыг хvсвэл :


http://www.zshare.net/download/1333239325e78a16/
http://www.megaupload.com/?d=W91Q5LP0

Viva La Vida дуу нь надад vнэхээр таалагддаг. Энэ дуу нь Billboard chart-д одоог хүртэл багтсаар байгаа. Та дууны клипийг нь татахыг хvсвэл :

http://narod.ru/disk/2317988000/Coldplay%20-%20Viva%20La%20Vida.avi.html

Trouble дууны клипийг нь татахыг хvсвэл :

http://rapidshare.com/files/67348122/Coldplay_-_Trouble__Live_.mpeg

Violet Hill дууны клипийг нь татахыг хvсвэл :

http://narod.ru/disk/853705000/ColdPlay%20-%20Violet%20Hill.avi.htm

By Admin

Friday, August 29, 2008

3-н өвчтөний түүх



Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин зовлон шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.

Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.

Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.
“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удаарширч хаврын улирал налайна.” Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.

Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүнийг удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмэн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний аяархан ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царай дээр үүрийн гэгээ туслаа.

Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагчид ирж, үлдэгсэдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөнийг оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдлож цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхамын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

Work cited : bmiracleblogspot.com

Баярын ширээнд суухдаа шинэхэн ногооны салат идэхээс эхлээрэй.


Хэрэв та ямар нэг баяр ёслолын ажиллагаанд уригдсан байвал хэрхэн хооллох вэ. Танайд ирсэн зочны дэргэд
та хооллохгүй бол эвгүй. Энэ бүхэнд санаж байвал зохих энгийн хэдэн дүрэм таны организмд харшлахгүй.

~ Олон төрлийн амттанаас хамгийн ашигтай зүйлийг олж идэхийг хичээ. Ингэхдээ аль болох удаанаар жинхэнэ таашаал авах байдлаар идэж сур.

~ Баярын ширээнд суухдаа шинэхэн ногооны салат идэхээс эхлээрэй. Энэ нь ямар ч ундаанд зохистой.

~ Хүнсийг идэхдээ хичээнгүйлэн зажилж сур.

~ Нэг тавган дээр олон төрлийн хоол бөөгнүүлэн тавихыг бүү хичээгээрэй. Ямар нэг төрлөөс зөвхөн нэгийг, тэгэхдээ аль болох өөх тос бага байх.
~ Спиртний төрлийн ундаа хоол идэх хүслийг нэмэгдүүлж таны сонор сэрэмжийг алдагдуулах магадлалтай гэдгийг үргэлж санаж байгаарай. Хэрэв татгалзах боломж хомс бол зөвхөн өнгөгүй дарсыг л уу. Энэ нь үгүй ядаж таны бодисын солилцоо болон хоол боловсруулах эрхтэний ажиллагаанд тустай.
~ Ширээнд сууж байхдаа хоол руу биш хажуудаа байгаа хүндээ анхаарлаа хандуул, ярь. Их ярих нь хоол их идэхээс дээр.
~ Нэг ч гэсэн бүжиг алгасахгүйг хичээгээрэй. Энэ бол зоогийн ширээний ардах сайхан дасгал болно.

Work cited : bmiracle.blogspot.com

Alvin and the Chipmunks '2oo7 (kinonii soundtrack)

Enehuu huurhun duuchin jirhnuudtei kinonii soundtrack-iig hurgej baigaadaa bayartai baina. Hamgiin dood tald tsenhereer tatah link-iig todruulsan baigaa. Tataj avaad CD deer huulaad uuriin bolgoj bolno.

Artist: OST
Album: Alvin and the Chipmunks
Year: 2007
Genre: Soundtracks
Lenght: 00:49:13
Bitrate: 128 kbps

Tataj avah :

Thursday, August 28, 2008

Chingis Khaan and Mongol Empire's history and pictures


Asia 1200 AD. (click on pictures for larger view)
Chingis Khaan's Empire (click on pictures for larger view)
Chingis Khaan's Empire at his death (click on pictures for larger view)

The Mongol Empire History (click on pictures for larger view)
Great Wall against Mongol and The Main Routes of the Old Silk Road (click on pictures for larger view)
Mongolia in East Asia (click on pictures for larger view)

Woks cited : Prepared from Google.com by Admin of www.mongoljinsfamily.blogspot.com

Монголын Эзэнт Гvрнийг ундэслэн байгуулагч Чингис хааны онгоныг тандан олсон тухай.





Дэлхийн агуу их, энэ хvний онгоныг vе vеийн эрдэмтэн, судлаачид хайсаар ирсэн. Энэ их хайлтын тєгсгєл болгосон мэдээллийг хvргэж байна хэмээн "Тэнгэр Угсаа" нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид сэтгvvлчидтэй нvvр туллаа. Тус нийгэмлэг анх 2006-8-8 нд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Бурхан Халдун ууланд тахил єргєх vеэр эрдэмтэн Даваа нь уулын толгой-орой хэсгийг хvний хєдєлмєрєєр бvтсэн байгалын бус тогтоц байна гэж vзэж байж. Бvхэл бvтэн уулын оройг засаж хэлбэр оруулж буцаан байгалийн хэлбэрт оруулна гэдэг бол олон мянган хvний хvчээр, удаан хугацааны туршид л хийж болох ажил. Тэр ч утгаар энэ vйлийг хэнд зориулж хийх нь тодорхой. Энэ бол Чингис хааны онгон гэж эрдэмтэн Даваа vзэж байгаа аж. Єнгєрсєн 14 сарын хугацаанд хугацаанд холбогдох мэргэжлийн хvмvvсийг оролцуулан судалсаны vндсэн дээр Хэнтий аймгийн Бурхан халдун уулыг Их овоо гэх газарт Их эзэн Чингис хааны онгоныг мєнхєлсєн хэмээн vзэх болжээ. Энэ vзлийг зєвхєн эрдэмтэн Даваа тєдийгvй тус нийгэмлэгийн гишvvд тухайлбал тvvхийн хэсгийг доктор профессор Бор, Археологийн хэсгийн доктор профессор Батсайхан, Геологи-геофизикийн хэсгийг мэргэжилтэн геологич Ядмаа нар ахлан судалгаа хийж vнэн болохыг баталж байгаа аж. Тэдний vзэж буйгаар Эзэн богд Чингис хааныг Бурхан Халдун уулын єрхєнд далайн тvвшнээс 2300 метрийн єндєрт мєнхєлжээ.

Монголын Эзэнт Гvрнийг ундэслэн байгуулагч Чингис хааны онгоныг тандан олсон тухай
Чингис хааныг хаана, хэрхэн оршуулсан тухай асуудал нь олон зууныг дамжин зєвхєн монголчуудын тєдийгvй дэлхийн олон улс орны анхаарлын тєвд ямагт оршисоор ирсэн бєгєєд уг асуудал нь тvvх, угсаатны зvйн тєдийгvй шинжлэх ухааны маш их ач холбогдолтой сэдэв юм. Монголын Нууц Товчоо, Судрын Чуулган зэргээс монгол их сурвалжаас эхлээд хожмын бvх монгол сурвалжид Их хааныг Бурхан Халдун хэмээх ууланд онголсон тухай нэгэн дуугаар хvлээн зєвшєєрч, тухайн уул хаана байж болох талаар гадаад, дотоодын судлаачид янз бvрээр тєсєєлєн санал бодлоо дэвшvvлж иржээ. Дээрх судлаачдын таамаглал, тєсєєлєл нь Бурхан Халдун уул хаана оршин буйг тогтооход дэм болсоныг тэмдэглэх хэрэгтэй боловч манәй ундэсний судлаачдын хувь нэмэр асар их болоод, ялангуяа, академич X. Пэрлээ агсныг дурьдаж болох бєгєєд тэрбээр олон жилийн судалгааны хэрэглэгдэхvvндээ тулгуурлан Бурхан Халдун уул нь одоогийн Их Хэнтийн нуруу болохыг тvvхэн газар усны нэр, археологийн дурсгал, аман ба тvvхэн домог, сурвалжийн мэдээ сэлтэд тvшиглэн ямар ч эргэлзээгvйгээр тогтоосон юм. Vvний дараагаар доктор С. Бадамхатан уг судалгааг vргэлжлvvлэн явуулсан бєгєєд шинээр 1000 гаруй тvvхэн газар зvйн нэр ус, аман мэдээ, домог зэргийг цуглуулан газар орны байдалтай танилцаад, "Их хориг буюу Бурхан Халдун, уул нь энэ сав нутагт байжээ гэдэг бидний таамаглалыг улам итгэл vнэмшилтэй болгож байна" гэж єгvvлсэн байдаг. Гэвч Их хааны булш газарзvйн ямар орчин нєхцєлд байж болох талаар тvvний тєсєєлєл учир дутагдалтай байсан байна. Тухайлбал, "Их Хэнтийн сардигуудаас буусан урд амуудын цээжинд ємнє буюу нар ургах зvгт харсан энгэрvvдэд Хэнтий хааныг дэрлэсэн маягаар оршуулсан байж болох мэт" гэж монголчуудын нас нєхцєгсєдийг оршуулдаг монголчуудын уламжлалт зан vйлээр ойлгон тєсєєлжээ. Геологич Н. Ядмаагийн ажиглалтаар дунд овооноос их овоо хvртэлх энгэрийг есєн vе болгон шаталсан дэвсэг болгон зассанаас гадна Их овоог босгоход нуурын зvvн энгэрийн асгыг ашиглан байгуулсан бололтой гэж тэмдэглэжээ. Тvvнчлэн Бурхан Халдун уулын зvvн ба зvvн урд талын хавтгай тэгш дэвсгvvд бас хvний гараар бvтээсэн нэгэн цогц байдлыг vvсгэсэн гэж vзсэн ба эрдэмтэдийн ажигласнаар зvvн урд талын нэгэн дэвсэг дээр ямар нэг чулуун байгууламж байгаа нь холоос тод харагддаг байна. Геофизикийн судалгааны vр дvнгээс vзвэл Их овоо нь єргєргийн дагуу байрлалтай, тойргийн урт 900 м, 80-120 м єргєн, 60 м єндєр зєв, гонзгой дугуй хэлбэрийн байгууламж юм байна. Овооны зvvн хэсгийн гурван цэгт, баруун захад нэг цэгт яс, металл байгаа дохио єгсєн байна. Ялангуяа зvvн хэсэгт соронзон гажлын хэмжээ байгууламжийн хоёр талд нэгэн ижил их байгаа боловч байгууламжийн гадна талбайд гажил илрэхгvй байж. Єєрєєр хэлбэл энэ хэсэгт одоогийн єнгєн хєрснєєс доор 6 метр гvнд ойролцоогоор 10 метр урт, 4 м єргєн, 2 м єндєр байгууламж байгааг тогтоосон бєгєєд хавтгай чулуугаар тагласан байж болохоор байгаа гэнэ. Геофизикийн судалгааг одоо vед геологийн хайгуул судалгаанд єргєн хэрэглэж байгаа Канад улсын GEM 19Т маркийн багаж тvvнчлэн ЗХУ-ын радиометрvvдийн багаж зэргийг ашиглан Чингисийн онгоныг тогтоожээ. Геофизикийн дээрх хайгуул судалгааны гол vр дvн нь Их овоо хэзээ нэгэн цагт хvний гараар бvтээгдсэн байгууламж болохыг тодорхой харуулж єгсєнд оршиж байгаа аж. Хэдийгээр, судлаачид Рашид-ад-дины Сударын Чуулганы Бурхан Халдун уул хаана оршин буй тухай мэдээнд шvvмжлэлтэй ханддаг боловч тэрбэр vнэн хэрэгтээ Их хаадыг онголсон Их Хориг буюу Бурхан Халдун уулыг Гурван голын эхэнд буй Их уул хэмээн тов тодорхой єгvvлсэн байдаг. Бурхан Халдун уул нь 2362 м єндєр Их Хэнтийн нурууны голлох єндєрлєгийн нэг мєн. Эрдэмтэд эдvгээ хvртэл Их овоог зvгээр нэг тахилга тайллагатай овоо мэтээр тєсєєлєн ойлгож байсан, нєгєє талаас 1990-1992 оны хооронд зохион явуулсан Монгол-Японы хамтарсан Гурван гол тєсєлд оролцсон мэргэжлийн судлаачид хvртэл булш гэж vзээгvй бєгєєд тийм єндєр уулын оройд vндсэн чулуулгийн хэсэгт ойрхон газарт булш байх боломжгvй гэж vзсэн байдаг байна. Хэрэв зээ эдгээр эрдэмтэдийн тогтоосон нь судалгаа шинжилгээгээр батлагдвал монголд тєдийгvй дэлхийд данслагдсан их хvний судалгаа шинжилгээний ажилд асар их хувь нэмэр олох юм. Ямартай ч Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт байгаа аж.

Work cited : olloo.mn

Амьддаа бие биеэ хайрла (О.Дашбалбар)




Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла.

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх.

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ,

Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.

Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг.

Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй түүнийг нь олж хэл.

Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хөвгүүдийг

Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь

Чамайг хайрласных нь хариуд хайрла.

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,

Бидний хоолой дээр үг хүртэл нэг л янзаар зангирч

Бидний хацар дээр нулимс хүртэл нэг л янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог.

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг.

Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад.

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч

Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах нь дуулна,

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла.

Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй.

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.


By Admin

Tuesday, August 26, 2008

ЛЮБИМЫЕ КОМЕДИИ (Oros Kinonuud)


Oros ah nariin maani huuchnii ineedmiin kinonuudiig online-aar unegui shuud uzeh bolomjiig orosiin negen site olgoj baina. Операция "Ы" и другие приключения Шурика, Кавказская пленница, или Новые приключения Шурика, Кин-дза-дза, Джентельмены удачи geh metiin shildeg kinonuud bga. Enjoy it.

Uzeh link :

http://www.etvnet.ca/comedy.html

By Admin

CCleaner v2.11 (newest version)


Энэхvv хэрэглэхэд тун амархан софт нь хатуу диск дээр vvссэн хэрэггvй файлуудыг болон интернэтээр олон тєрлийн вэб сайтуудаас vлдсэн хэрэггvй олон мянган файлуудийг устгах болно. Тэрхvv файлуудийг устгаснаар таны компьютер ажиллах ёстой хурдаараа ажиллах болно. Компьютерийнхаа дотор vvссэн хэрэггvй хог н**шийг цэвэрлээрэй, та цэвэрлэсэн даруйдаа л єєрчлєлтийг мэдрэх болно.

Татах -->

http://www.zshare.net/download/176450075f9beefb

By Admin