Найз Ононгийнхоо хүсэлтээр. Have fun bro.
Киноны дэлгэцний зүүн доод буланд байгаа Search гэдгээс баруун гар тийш зургаа дахь нүдийг дарснаар та киногоо бүтэн дэлгэцээр үзэх боломжтой.
Sunday, November 16, 2008
Tuesday, November 4, 2008
Кафеиний нөлөө (цай, гаазтай ундаа, кофе, шоколад мөн зарим эм тариа)
Кафеин нь өнөөдрийн хүмүүсийн аж амьдралын салшгүй нэгэн үндсэн хэрэглээ болжээ. Цай, гаазтай ундаа, кофе, шоколад мөн зарим эм тарианд бий. Мэдээж бидний олонхи нь кофегүйгээр амьдарч чадахаа болисон билээ. Дээрээс нь нэмж хэлэхэд кафеинийг дэлхий дахинд сэтгэл мэдрэлийн эмийн төрөлд өргөнөөр хэрэглэжбайгаа. Кафеин нь хүний биед, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд яаж нөлөөлдөг юм бол?
Судалгаагаар биед орж ирсэн их хэмжээний кафеин нь остэопоросис буюу яс сийрэгжих өвчний улаан дарцагийг ямагт өргөж явдаг аж. Түүнчлэн кафеин нь биед хуримтлагдсан кальцийг биеэс ялгаруулж байдаг. Кафеиний шээс хүргэх нөлөө нь шээсээр гарах кальцийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж байдаг байна. Нэгэнт гадагшлаад биед байгаа кальцийн хэмжээ дундарснаар таны тархинд бамбай булчирхай, дэгдэх булчирхайгаас биед байгаа цальцийн хэмжээг нормал түвшинд авч ирэхийг тушаахад тэр кальцийн олборлолтыг яснаас нэхдэг байна. Ясны сийрэгжилт физилогийн хувьд хүний нас хөгшрөх тусам нэмэгдэж байдгийн зэрэгцээ олдмолоор бас ийн хувьсаж байдгийг бид бүгд мэдэх нь чухал.
American Journal of Epidemiology сэтгүүлд кафеин нь ташааны ясны хугарал үүсгэдэг гэжээ. Судалгааний үр дүн нь зөвхөн 2-3 аяга кофе уухад л шээсээр ялгарах кальцийн хэмжээ нь ясны хэврэг чанарыг бүрдүүлж байна гэж дүгнэжээ.
Хийжүүлсэн ус нь ясанд нөлөө үзүүлдэггүй байна. Харин гаазтай ундаанууд (сода) нь дээр хэлсэнчилэн кальцийн хэмжээг шээсээр алдахад нь хурдасгагч болж өгдөг. Энэ нь ялангуяа шилжилтийн насны хүүхдүүд буюу (ясны хөгжлийн ид үе дээр) мөн нас ахиж буй эмэгтэйчүүдэд хор холбогдолтой. Хэрэв шилжилтийн насны хүүхэд сода ууж байгаа бол сүү уухгүй л байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл шээх ихсэж кальци багасна. Энэ нь ясны хөгжилт удаашрах болон зогсох ч аюулд хүргэх магадлалтай. Дээр нь маш их чихэр, газ агуулсан байдаг тул сода нь шүдэнд нэн хортой. Байдал харгалзахгүйгээр хүн ер нь өдөрт 1200 мг кальци гаднаас авч байх ёстой билээ. Эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үед 1200 мг, цэвэршилтийн дараа 1500 мг кальци өдөрт хоол хүнс болон витамин хэлбэрээр авч байх хэрэгтэй гэж зөвлөжээ. Эмэгтэйчүүд мултивитамин болон витамин суплиментүүдийг, эрэгтэйчүүд түрүү булчирхайн болон мултивитаминийг 30 наснаас эхлэн хэрэглэж эхлэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.
Works cited : medeelel.com
"Нулимс" Шинэ Үе продакшин
"Шинэ Үе" продакшины шилдэг бүтээлүүдийн нэг болох "Нулимс" гэдэг сайхан зохиомжийг хүргэж байна. Манай нутгийн Хүрэлээ, Бооёо, Амбий гурав ч хамтдаа сайхан, хүчтэй байж дээ. Буцаж нэгдэж тогловол ч сайхан бүтээлүүд гарна шүү. Хүмүүсээ, ээж дээрээ хааяаа ч гэсэн очиж үнэрлүүлж байгаарай, чадахгүй бол ядаж утсаар ч болов мэнд усаа мэдүүлж байигаарай. Бүр нулимс гарчихлаа.
Нулимс 1
Нулимс 2
Sunday, November 2, 2008
YoutubeGet v4.9
Нэг хөөрхөн програм байнаа найзуудаа. Youtube (www.youtube.com) гэдэг бидний сайн мэдэх, бичлэг хадгалж бусдад түгээдэг дэлхийн хамгийн том сүлжээнээс хүссэн бичлэгээ татаж авч өөртөө хадгалж авдаг жижигхэн програм. 100 хувь ажиллана.
Татаж авах :
http://rapidshare.com/files/15607816...beGet.v4.9.rar
http://letitbit.net/download/2e4f2c4....v4.9.rar.html
Subscribe to:
Posts (Atom)