Monday, September 29, 2008

Эхийн хайр



"Би хүүхдээ харж болох уу" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа... Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил урссаар хүү нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гүйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагүй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд "Нэг том хүүхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хүү ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь түүнд сайн, өөрөө сурлага сайтай ч тэдэнтэй нийлдэггүй байв. Түүнд ээж нь цаүргэлж "Бусадтай нөхөрлө" гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгүй юу?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжүүлэн суулгаж болно" гэжээ. Тиймээс хүүгийнх нь төлөө хоёр чирээ өгөх хүнийг эрж хайж эхлэв. Хоёр жил өнгөрний хойно нэгэн өдөр аав нь "Хүү минь чамд чихээ өгөх хүнийг аав ээж хоёр нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бүү асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилтай болов. Шинэ төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтад хүрчээ. Тун удалгүй гэрлэж гадаад харилцаан ажилтан болсон байна. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээрээ очоод "Надад ийм тус болсон хүнийг хэлж өгөөч. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй..." гэж гуйв. "Чи тэр хүний төлөө юу ч хийж чадахгүй. Одоохондоо чамд хэлэхгүй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангүй. Гэтэл хүүгийн амьдралд гунигт явдал тохиолдов.... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан үсийг ярахад түүний хоёр чих байсангүй. "Ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч түүнийг муухай гэж хэн ч хэлээгүй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм.

Ээж ээ, намайг бүү голооч.

Нарт ертөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ, би.
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана, би.
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ, би. Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.
Өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нь ээ.
Ээж ээ, намайг бүү голооч.
Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач.
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би гуйя.
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя.
Аав аа, та намайг амьд үлдээгээч.
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач. үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би гуйя.
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Орчлонгийн энэхэн зайд хамгийн тайван газарт одоохондоо би торниод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад, зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь.
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч ''үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.
Ээж ээ, намайг бүү голооч.
Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач.
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая. Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя.
Аав аа, та намайг амьд үлдээгээч.
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач.
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би.
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Нэгэн Христийн сүмээс гаргасан нийтлэл.

Та үүнийг уншаад өөрийн эрхгүй зог тусч байгаа байх. Өнөөдөр манай улсад эмэгтэйчүүдийн олон арван эмнэлэг бий. Эдгээр эмнэлгийн олонхи нь үр хөндөлтөөс орлогынхоо 90 гаруй хувийг бүрдүүлэг гэх албан бус мэдээлэл байна. Мөн жилд дунджаар 120 мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэх судалгаа ч бий. Энэ бол зүгээр л наад захын тоо. Цаана нь хэдэн эмэгтэй байгааг бид мэдэхгүй. Учир нь үр хөндөлт ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн үед Хятадаас олон арван үр зулбуулах эм орж ирж байгаа. Хэн нэгэнд мэдэгдэхээсээ айж эмээсэн охид энэ эмийг хэрэглэхэд хүрдэг.

Дараа нь ямар үр дагавар гарахыг тэд мэддэггүй. Зарим нь үр хөндөлт гэхээр их амархан, ямар ч хор уршиггүй мэтээр буруу ташаа ойлгодог. Гэтэл өөрсдийнхөө болчимгүй үйлдпээс болж хүний аминд хүрч байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Бидний зүрх сэтгэл төрж ч амжаагүй, хүмүүний заяа олох өрөвдөлт хүүхдүүдийн төлөө өвдөхгүй гэж үү. Тиймээс жирэмснээс урьдчилан сэргийлж, хамгаалалт хэрэглэж заншаарай. Охид, хөвгүүд минь. Гэхдээ үүнд би хэнийг ч буруутгах гээгүй юм шүү. Бүх бурууг эмч нарт тохож болохгүй. Үүнийг эцэг эх, эмч нар, нийгэм тэр чигээрээ үүрэх ёстой хариуцлага. Тэгэхээр ирээдүйнхээ төлөө ямар хариуцлагатайгаа эцэг эх бүр ухамсарлан ухаараад гэр бүлээ төлөвлөөд, хайрлан хамгаалаад хамтдаа л Монголыноо үрсийн төлөө тэмцэцгээе. Үр хөндөлтийн эсрэг зогсоцгооё.

Works cited : www.freewebs.com

Monday, September 22, 2008

Bidnii hairt ohinii anhnii alham.

Bidnii hairt ohin Mongoljin maani 3-han minutiin umnu alhaj surlaa. Aav eej 2 ni ohindoo zorig uguhiin tuld ehleed utas bariulj baisnaa utsaa genet avaad sul tavital ohin maani alhaj ehellee. Ingeed ta buhentei ohiniihoo anhnii alham hiij bui bichlegiig ni hurgej baina. Ene tsag much ger buliin hamgiin az jargaltai muchuudiin neg baidag yum baina, bid uursduu uuniig saya mederch uzlee. Ger bulee hairlaarai humuusee.


Sunday, September 21, 2008

Puliter Prize photo зургийн шилдэг бүтээл

10 настай Derek Madson хүүгийн хорт хавдар туссанаас нас барах хүртэлхи үйл явцыг харуулсан энэхүү зурагнууд шилдэг бүтээлээр шалгарсан байна

Энэ хүү хорт хавдар туссан бөгөөд түүний ээж нь хийж болох бүхнийг хийсэн. Хүүгээ зовж байгаа байдлыг харж тэвчилгүй амар амгалан бурханы орон уруу явуулахаар хүүдээ тариа тарьж амьсгал хураалгасан байна.

Ээж нь хүүдээ : Хүү минь чи үнэхээр зоригтой байлаа. Ээж нь чинийхээ төлөө чадах бүхнээ хийлээ гэжээ.

Тэргэнцэр дээр суулгаад гадаа салхинд гарч байгаа зураг бол хүүгийн хамгийн сүүлчийн аялал байлаа

үнэхээр өрөвдөлтэй тэрээр 2006 оны 5 сарын 19-нд нас баржээ.


Хорт хавдрын оношилгоо гарч хүүгээ тайтгаруулж байгаа нь
Эмнэлэгт хэвтэхийн өмнө юу ч мэдэхгүй байгаа бяцхан хүү эмнэлэгийн гадаа тоглоно.
Эмчилгээний явцад хүү бүхнийг тэсвэрлэж байлаа.
Бүх юм найдваргүй болж хүүгээ эмнэлгээс гаргаж гэртээ асрахаар болов.
Ээжээ таньдаа хайртай шүү.

Ээжийнх нь гарт хүүгээ тэнгэрийн орон уруу өвчингүй явуулах тариа байна.

хүү минь ээж нь чинийхээ төлөө чадах бүх зүйлээ хийлээ. Хүү минь чи үнэхээр зоригтой тэвчээртэй байсан юм шүү.

Ээж нь хүүдээ хайртай
Works cited : banjig.net


Friday, September 19, 2008

5 настай бяцхан Моцарт тодорлоо


5 настай бяцхан Моцарт тодорлоо. Өмнөд Солонгосын жирийн нэгэн айлын охин ээжийнхээ байнга дуулж өгдөг бүүвэйн дууг 3 настайдаа төгөлдөр хуур дээр тогложээ. Түүний ээж Part Jung Soon ( 36 настай ) хэлэхдээ 5 настай бяцхан охин Yoo Ye Eun -д маань хэн ч төгөлдөр хуур зааж өгөөгүй бөгөөд тэр дууг 1 сонсоод л төгөлдөр хуур дээр шууд тоглож чаддаг гэжээ.

Tereer urguulsen buguud turulhiin haraagui. Bidnii umnu ni taniltsuulj baisan Britain-ii aviyaslag duuchin ohin Connie Talbot-toi hamtarch Umnud Solongosiin TV Show-nd togloj baijee. Mun 2008 onii 7 sariin 4-nd Singapore-iin Zaluu Musulman Ohiduudiin 55 dahi oin chuulgand tus ulsiin Yerunhii said Lee Hsien Loong-d zoriulj gaviyandaa garsan ahmad daichin, duuchin Rahimah Rahim-tai hamtran gaihaltai togloltiig hiij baijee. Ehner bid 2 nulimsaa asgan baij uzlee. Ingeed enehuu byatshan ohiniihoo bichlegiig doorhi linken deer darj tuhlan uzne uu :

Yoo Ye Eun Star King show-nd

Connie Talbot-toi hamt

Connie Talbot Umnud Solongos-t


Works cited : By Admin

Sunday, September 14, 2008

Өнөөдөр буюу 9 сарын 14 ны өдөр Монгол улс 3 дахь алтан медалынхаа эзэн нь боллоо.

Дамбадондог овогтой Баатаржав ni Bait harvaanii turluur mash undur onootoigoor turuulsen ch Eh oron ni tuuniig umnuh 2 tamirchnii adil huleej avsangui. Yagaad?



Монгол улс энэ удаагийн олимпоос үнэхээр олз омгоор дүүрэн байна. Өнөөдөр буюу 9 сарын 14 ны өдөр Монгол улс 3 дахь алтан медалынхаа эзэн нь боллоо. Олимп гэдэг агуу гайхалтай наадмын нэг хэсэг нь Пара олимп байдаг билээ. Энэхүү олимпод байт харвааны төрлөөр оролцсон Дамбадондог овогтой Баатаржав Словякын 1, Хятадын 2 хүчтэй тамирчинг ардаа орхин энэхүү төрөлд Алтан медалын болзол хангалаа. Тэрээр өмнөх Афинд болсон олипмод мөн адил багагүй амжилттай оролцож байсан аж.

Түүний авсан Алтан медалиар ийнхүү Монгол улс Пара олимпод 49 -р байранд орж байгаа юм.

Сонин болгон дуулгахад Олимпын байт харвааны дэлхийн рекорд 112 оноо байдаг бол параолимпын дэлхийн рекорд 110 оноо байдаг агаад манай тамирчин 106 105 94 гэсэн оноонууд авсан нь маш өндөр үзүүлэлтүүд юм.

Одоо 47 настай тэрээр Монголын хамгийн өндөр настай Алтан медалын эзэн болж тодорч байх шиг байна. Ямар ч байсан түүнд баярласнаа илэрхийлэхийн ялдамд цаашид спортын улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Works cited : olloo.mn

Thursday, September 4, 2008

Пүүжээг эргэн дурсахуй - Баримтат кино (zaaval uzeh kinonii neg)


Magadgui ihenh ni enehuu Баримтат кино-g uzchihsen baih. Gehdee dahin uzehiig husch baigaa mun uzej amjaagui humuust zoriulan tavilaa. Uzeed negiig tungaana biz.Ingeed kinogoo tuhlan suuj uzne uu.

Баримтат кино - Пүүжээг эргэн дурсахуй (I хэсэг)

Баримтат кино - Пүүжээг эргэн дурсахуй (II хэсэг)



Work cited : By Admin of http://mongoljinsfamily.blogspot.com/
from medeelel.com