Wednesday, September 3, 2008

"ГАРЫН ТАВАН ХУРУУ" баримтат кино


Миний хамгийн сайн багын найзуудын нэг Дашдаваагийн Энхарбаярынхаа амьдралд тохиолдсон золгүй хэцүү явдал болон аз жаргалыг хуваалцаж байна. Хайрт найздаа аз жаргалыг хүсье.

Та бүхэндээ "ZOLJARGAL and SON film" продакшны бүтээлээс хүргэж байгаа ба энэ удаагийн дугаараар "ГАРЫН ТАВАН ХУРУУ" баримтат киног толилуулж байна. Энэхүү кинонд...

1986 онд болсон нэгэн золгүй явдлаас залуу эцэг эх Дашдаваа, Энхжаргалан нар сэтгэлийн хүнд дарамтад орсон байна. Тэдний 3 настай хүү хөдөө сумын төвд тоормосгүй ачааны машинд дайруулснаар хүнд бэртэж удаан хугацааны эмчилгээ хийх шаардлагатай болжээ. Эх нь хүүгээ эмчлүүлэх гэж амьдралынхаа 9 жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд Монголд болон ЗХУ-ын Москва хотын Хүүхдийн Урологийн эмнэлэгт олон арван удаагийн мэс засал хийлгэсэн боловч төдий сайжрал олоогүй хүү нь катетрийн буюу гуурсны тусламжтайгаар бие засхаас өөр ямар ч аргагүй болсон ч 1991 онд аз тохиож анх удаа АНУ-д мэс засал хийлгэх боломж олж авчээ. Энэ хугацаанд эх хүний зовлон шаналал амсаж, олон сар өдөр нойр хоолгүй сэтгэл зовж зүдэрсэн юм. Хүүгийх нь АНУ-д хийлгэсэн мэс засал амжилттай болж гуурсгүйгээр бие засах боломжтой болжээ.

Тэднийх гурван хүүхэдтэй айл юм. Хүүгээ эмчлүүлсэний дараа залуу эцэг эх гурван хүүхэдтэйгээ зөвлөлдөж гудамжинд хаягдсан 8-9 сартай хоёр хүүхэд сувиллын газраас үрчилж авахаар шийдсэн байна. Гэвч тэдэнд бас л амаргүй бэрхшээл дахин тулгарч өмнөхөөсөө илүү зовлон амсахад хүрсэн боловч маш их тэвчээр гаргаж хоёр хүүхдийг гэр бүлдээ өсгөж хүмүүжүүлэхээр шийдсэн байна. Хүүхдүүд эхийн хэвлийд байхаас суурь өвчний халдвар авч мэндлэн урт удаан хугацааны эмчилгээ шаардаж байв. Залуу эцэг эхчүүд үүнд шантарсангүй. Бас дахин олон хоног өдөр нойр хоолгүй сэтгэл зориулж, үрчилж авсан хоёр хүүхдийг эмчилж эрүүл саруул өсгөх гэж байдаг бүхнээ зориулсан байна.

Энд дарж киногоо тухлан үзнэ үү...

Work cited : By Admin of http://mongoljinsfamily.blogspot.com/

from medeelel.com

No comments: