Monday, September 29, 2008

Ээж ээ, намайг бүү голооч.

Нарт ертөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ, би.
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана, би.
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ, би. Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.
Өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нь ээ.
Ээж ээ, намайг бүү голооч.
Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач.
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би гуйя.
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя.
Аав аа, та намайг амьд үлдээгээч.
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач. үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би гуйя.
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Орчлонгийн энэхэн зайд хамгийн тайван газарт одоохондоо би торниод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад, зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь.
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч ''үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.
Ээж ээ, намайг бүү голооч.
Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач.
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая. Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя.
Аав аа, та намайг амьд үлдээгээч.
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач.
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би.
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Нэгэн Христийн сүмээс гаргасан нийтлэл.

Та үүнийг уншаад өөрийн эрхгүй зог тусч байгаа байх. Өнөөдөр манай улсад эмэгтэйчүүдийн олон арван эмнэлэг бий. Эдгээр эмнэлгийн олонхи нь үр хөндөлтөөс орлогынхоо 90 гаруй хувийг бүрдүүлэг гэх албан бус мэдээлэл байна. Мөн жилд дунджаар 120 мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэх судалгаа ч бий. Энэ бол зүгээр л наад захын тоо. Цаана нь хэдэн эмэгтэй байгааг бид мэдэхгүй. Учир нь үр хөндөлт ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн үед Хятадаас олон арван үр зулбуулах эм орж ирж байгаа. Хэн нэгэнд мэдэгдэхээсээ айж эмээсэн охид энэ эмийг хэрэглэхэд хүрдэг.

Дараа нь ямар үр дагавар гарахыг тэд мэддэггүй. Зарим нь үр хөндөлт гэхээр их амархан, ямар ч хор уршиггүй мэтээр буруу ташаа ойлгодог. Гэтэл өөрсдийнхөө болчимгүй үйлдпээс болж хүний аминд хүрч байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Бидний зүрх сэтгэл төрж ч амжаагүй, хүмүүний заяа олох өрөвдөлт хүүхдүүдийн төлөө өвдөхгүй гэж үү. Тиймээс жирэмснээс урьдчилан сэргийлж, хамгаалалт хэрэглэж заншаарай. Охид, хөвгүүд минь. Гэхдээ үүнд би хэнийг ч буруутгах гээгүй юм шүү. Бүх бурууг эмч нарт тохож болохгүй. Үүнийг эцэг эх, эмч нар, нийгэм тэр чигээрээ үүрэх ёстой хариуцлага. Тэгэхээр ирээдүйнхээ төлөө ямар хариуцлагатайгаа эцэг эх бүр ухамсарлан ухаараад гэр бүлээ төлөвлөөд, хайрлан хамгаалаад хамтдаа л Монголыноо үрсийн төлөө тэмцэцгээе. Үр хөндөлтийн эсрэг зогсоцгооё.

Works cited : www.freewebs.com

No comments: