Sunday, October 26, 2008

Монголын Мистер-2011

Монголын Мистэр-2011 тэмцээнд хүчээ сорих гэж байгаа миний үеэл Ачка-гийн (SLC, Utah) баруун гарынхаа 2 толгойт булчинд 54кг-аар гантель өргөж байгаа бэлтгэлийн үеэрх маш ховор бичлэгүүдийн нэгээс сонирхуулья. Ингээд тэмцээнээс нь өмнө танилцаж ирээдүйн аваргаас зөвлөлгөө авахийг хүсвэл манай блог-ийн Админ-тай холбогдож болно.

Friday, October 24, 2008

Сайнуу амьдрал минь МУСКино



Бас нэгэн Guys 666 хамтлагын дууг нь дуулсан сайхан киног хүргэж байна.

Надтай гэрлээч МУСКино



Монголын маань авяаслаг залуусын тоглосон нэгэн шинэхэн киног та бүхэндээ хүргэж байна.

Компьютертэй ажиллахад нүдээ хэрхэн хамгаалах вэ?




Таны хамгийн үнэт эрхтэн болсон нүд ямар их ачаалал авч, та түүнд хичнээн их хор хүргэж байгаагаа төсөөлдөг үү? Дэлгэц ямар байгаагаас үл шалтгаалан тэртээ тэргүй нүд их чилж ядардаг. Та хараагүй болох төдийгүй эрүүл мэндээ тэр чигт нь алдах аюултай, эрсдэлтэй алхам хийж байна. Компьютер дээр ажиллаж байхдаа нэг дор үргэлжлүүлэн суух хугацаа, нуруугаа зөв байрлуулах, дүрс, бичгийн хэмжээ, байр саванд тавигдах шаардлага зэрэгтэй холбоотой бүхий л дүрмийг баримтлах нь зүй. Компьютер дээр зөв ажиллахад баримтлах хэд хэдэн зарчмыг та бүхэнд санал болгоё:

Компьютер дээр ажиллаж байгаа өрөөнд цаг тутам салхи оруулж байх хэрэгтэй. Нэг цаг ажилласны дараа зайлшгүй арван минут амарч бай./амарч байхдаа салхи оруулбал тун зүгээр/ Ямар ч тохиолдолд насанд хүрсэн хүний хувьд компьютер дээр нэг дор тасралтгүй хоёроос дээш цаг үргэлжлүүлэн ажиллаж болохгүй. Завсарлаж, амарч байх үедээ ном унших, зурагт үзэж болохгүй. Компьютерийн ард суунгаа завсарлах нь /тухайлбал тоглоом тоглох, эсвэл интернэтээр хэсүүчлэх зэргээр/ ямар ч утгагүй, бас ашиг тусгүй. Дэлгэцийн байдлыг байнга хянаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дэлгэц байнга цэвэрхэн, толбогүй, тоосгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна зүүж байгаа нүдний шил тань цэвэрхэн байх хэрэгтэй.

Өөрийн сууж байгаа байрлалыг ямагт хяна.
“Нүд хуурайших” эмгэгээс зайлсхийхийн тулд 3-5 секунд тутам нүдээ анивч
-Орчин үед ч гэсэн дэлгэцийн оронд жирийн зурагт ашиглаж байгаа нь тун хачирхалтай. Зурагтаас цацарч байгаа туяа нь дэлгэцний цацрагийн хэмжээнээс бараг зуу дахин их байдаг тул энэ байдлыг зөвшөөрч огт болохгүй. Тиймээс зурагтыг маш холын зайнаас үздэг. Компьютер дээр ажиллаж байх үедээ амьсгалынхаа хэмнэлд онцгой анхаарал хандуул. Таны амьсгал жигдхэн байх ёстой бөгөөд огт түгжиж болохгүй.
Текстэн мэдээлэлтэй ажиллаж байх үедээ текстийн өнгө хар, арын суурь хананы өнгө цагаан байх хэрэгтэй. Үсгийн хэмжээ хэтэрхий бага бол баримтын харуулах хэмжээг 150 -с дээш хувиар томруулах хэрэгтэй. Цаасан дээрээс текст бичиж байгаа тохиолдолд цаасыг дэлгэцэндээ аль болох ойрхон байрлуулах хэрэгтэй. Энэ нь толгой, нүдээ байн байн хөдөлгөхөөс зайлсхийхэд тусална. Хэрэв боломжтой бол өдрийн турш хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа байдлыг өөрчил. Ажлын явцад үе үе /ойролцоогоор 20-30 минутад/ дэлгэцнээс харцаа холдуулж өрөөний хамгийн алслагдсан цэг рүү, бүр боломжтой бол цонхны цаана байх хол зүйл рүү шилжүүлэх нь илүү сайн. Хэрэв ядарч, нойр хүрэх, нүд ядрах мэдрэмж төрвөл ажлаа шууд зогсоогоод жаахан ч гэсэн амар. Үүнээс гадна хүн болгон өөрийн ажлын онцлогт тохирсон, эрүүл мэндтэй холбоотой нэмэлт зарчмуудыг баримталж болно.


Works cited : esu.com

Гэрлэж амжаагүй явна МУСКино

Ингээд San Francisco-д суугаа хайрт Чимгээ эгчийнхээ захиалгаар Монголын хуучны сор болсон нэгэн сайхан киног хүргэж байна. Илүү том дэлгэцээр үзэхийг хүсвэл баруун доод буланд байгаа Google, video дээр дарж болно.


Sunday, October 19, 2008

Монгол орноороо бахархъя

Монгол эх нутагаа санасан сэтгэлээр... хэсэг SLIDESHOW тавилаа. Танд таалагдана. Би Монголдоо хайртай.

Монголын түүх.


Элсний нүүдэл киноны SOUNDTRACK болон Монгол орны тухай SLIDESHOW.

Эсгий хийлт.

Гоёл 2008.

Монгол гэр.



Works cited : youtube.com