Таны хамгийн үнэт эрхтэн болсон нүд ямар их ачаалал авч, та түүнд хичнээн их хор хүргэж байгаагаа төсөөлдөг үү? Дэлгэц ямар байгаагаас үл шалтгаалан тэртээ тэргүй нүд их чилж ядардаг. Та хараагүй болох төдийгүй эрүүл мэндээ тэр чигт нь алдах аюултай, эрсдэлтэй алхам хийж байна. Компьютер дээр ажиллаж байхдаа нэг дор үргэлжлүүлэн суух хугацаа, нуруугаа зөв байрлуулах, дүрс, бичгийн хэмжээ, байр саванд тавигдах шаардлага зэрэгтэй холбоотой бүхий л дүрмийг баримтлах нь зүй. Компьютер дээр зөв ажиллахад баримтлах хэд хэдэн зарчмыг та бүхэнд санал болгоё:
Компьютер дээр ажиллаж байгаа өрөөнд цаг тутам салхи оруулж байх хэрэгтэй. Нэг цаг ажилласны дараа зайлшгүй арван минут амарч бай./амарч байхдаа салхи оруулбал тун зүгээр/ Ямар ч тохиолдолд насанд хүрсэн хүний хувьд компьютер дээр нэг дор тасралтгүй хоёроос дээш цаг үргэлжлүүлэн ажиллаж болохгүй. Завсарлаж, амарч байх үедээ ном унших, зурагт үзэж болохгүй. Компьютерийн ард суунгаа завсарлах нь /тухайлбал тоглоом тоглох, эсвэл интернэтээр хэсүүчлэх зэргээр/ ямар ч утгагүй, бас ашиг тусгүй. Дэлгэцийн байдлыг байнга хянаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дэлгэц байнга цэвэрхэн, толбогүй, тоосгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна зүүж байгаа нүдний шил тань цэвэрхэн байх хэрэгтэй.
Өөрийн сууж байгаа байрлалыг ямагт хяна.
“Нүд хуурайших” эмгэгээс зайлсхийхийн тулд 3-5 секунд тутам нүдээ анивч
-Орчин үед ч гэсэн дэлгэцийн оронд жирийн зурагт ашиглаж байгаа нь тун хачирхалтай. Зурагтаас цацарч байгаа туяа нь дэлгэцний цацрагийн хэмжээнээс бараг зуу дахин их байдаг тул энэ байдлыг зөвшөөрч огт болохгүй. Тиймээс зурагтыг маш холын зайнаас үздэг. Компьютер дээр ажиллаж байх үедээ амьсгалынхаа хэмнэлд онцгой анхаарал хандуул. Таны амьсгал жигдхэн байх ёстой бөгөөд огт түгжиж болохгүй.
Текстэн мэдээлэлтэй ажиллаж байх үедээ текстийн өнгө хар, арын суурь хананы өнгө цагаан байх хэрэгтэй. Үсгийн хэмжээ хэтэрхий бага бол баримтын харуулах хэмжээг 150 -с дээш хувиар томруулах хэрэгтэй. Цаасан дээрээс текст бичиж байгаа тохиолдолд цаасыг дэлгэцэндээ аль болох ойрхон байрлуулах хэрэгтэй. Энэ нь толгой, нүдээ байн байн хөдөлгөхөөс зайлсхийхэд тусална. Хэрэв боломжтой бол өдрийн турш хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа байдлыг өөрчил. Ажлын явцад үе үе /ойролцоогоор 20-30 минутад/ дэлгэцнээс харцаа холдуулж өрөөний хамгийн алслагдсан цэг рүү, бүр боломжтой бол цонхны цаана байх хол зүйл рүү шилжүүлэх нь илүү сайн. Хэрэв ядарч, нойр хүрэх, нүд ядрах мэдрэмж төрвөл ажлаа шууд зогсоогоод жаахан ч гэсэн амар. Үүнээс гадна хүн болгон өөрийн ажлын онцлогт тохирсон, эрүүл мэндтэй холбоотой нэмэлт зарчмуудыг баримталж болно.
Works cited : esu.com
No comments:
Post a Comment