АНУ-ын засгийн газар жил бүр 50,000 ширхэг ногоон кардыг Diversity Visa (DV) Lottery Program нэрийн дор АНУ-д цагаачлагч багатай улсуудын иргэдэд олгодог билээ. Канад, Хятад, Бразил, Колумб, Доминик, Эл Сальвадор, Эквадор, Гуатамала, Перу, Хаити, Энэтхэг, Ямайк, Мексик, Пакистан, Филиппин, Польш, Өмнөд Солонгос, Вьетнам, Нэгдсэн Вант (Хойд Ирланд-с бусад) зэрэг улсууд нь өнгөрсөн 5 жилд 50-с дээш мянган хүнийг цагаачлалын шугамаар АНУ-д илгээсэн учраас DV сугалаанд оролцох эрхгүй байгаа ба бусад улсын иргэд тэр дундаа манай Монгол улсын иргэд чөлөөтэй оролцох эрхтэй. Хонг Конг, Макау, Тайванд зэрэг улсад төрсөн хүмүүс оролцох боломжтой. DV-2010 сугалаанд ОХУ оролцох боломжтой боллоо. Мөн Косово нэмэгдэж орсон. Сугалааг АНУ-ын төрийн департаментаас зарлан явуулдаг ба 2002 оноос эхлэн зөвхөн электрон хэлбэрээр буюу интернетээр маягт бөглүүлж авдаг болсон. Маягтыг шууд ба үнэ төлбөргүй хүлээн авдаг цорын ганц хаяг байдаг. Бусад бүх байгууллага болон интернет дахь хаягууд нь төлбөр авч өөрсдөөрөө дамжуулан дээрхи үнэ төлбөргүй хаягт хандан бөглөдөг. Тэгэхээр бид өөрсдөө ямар ч асуудалгүй, дээр нь үнэ төлбөргүй бөглөх боломж байхад заавал бусдад хандах хэрэг байхгүй. Мэдээлэл багийнхан ТА ӨӨРӨӨ ЧАДНА нэрийн дор сугалаанд оролцох зааврыг Танд толилуулж байна.
DV-2010 сугалааны бүртгэл: 2008 оны 10-р сарын 2-ны 12:00 (өдөр EDT GMT-4) цагаас эхлэн 2008 оны 12-р сарын 1-ний 12:00 (өдөр EST GMT-5 ) цагийн хооронд хийгдэнэ Бүртгүүлэх шаардлага - Бүртгүүлж байгаа хүн нь заавал аль нэг улсын иргэн байх ёстой (Монгол улс)
- Бүртгүүлж байгаа хүн нь заавал хамгийн багадаа бүрэн дунд боловсролтой байна (Хүүхдэд хамаарахгүй)
Бүртгэл хийгдэх процесс - 2008 оны 10-р сарын 2-ны 12:00 (өдөр EDT GMT-4) цагаас эхлэн 2008 оны 12-р сарын 1-ний 12:00 (өдөр EST GMT-5 ) цагийн хооронд хийгдэнэ
- Хэрвээ бүртгэлийг нэг хүн дээр, нэгээс дээш удаа хийвэл автоматаар хасагдана
- Амжилттай бүртгэгдсэн үед дэлгэц дээр бүртгүүлсэн хүний овог нэр, төрсөн огноо, харъяалал улс, бүртгүүлсэн огноо, тамгатай гарч ирнэ. Интернет хөтчийнхээ Хэвлэх товчийг дарж өөртөө хэвлэж авах хэрэгтэй
- Цаасан бүртгэлийг хүлээж авахгүй
- Шаардлагатай зургууд хавсаргагдаагүй тохиолдолд бүртгэл хүчингүй болно. Зураг бүр тус тусдаа байна. Yүнд өөрийн болон гэр бүлийн хүний, 21 нас хүрээгүй хүүхэд бүрийн, хууль ёсны өргөмөл хүүхэд бүрийн мөн дагавар хүүхдийн зураг тус тус байна. Хэрвээ хүүхэд тань АНУ-ын иргэн эсвэл байнгын оршин суугч (ногоон кард эзэмшдэг) бол хавсаргах болон бүртгэлд хамруулах хэрэггүй
Фото - Шинэ зураг авахуулсан байна
- Дижитал сканнер ашиглан зургийг татна
Толгой - Урагшаа харж, цэх суусан зураг байна
- Толгойг дээш, доош болон хажуу тийш болгохгүй
- Толгой хэсэг, зургийн 50% орчмыг эзэлсэн байна
Арын фон - Цайвар өнгийн цулгай фонтой байна
- Бараан болон ямар нэг дүрстэй фон байвал бүртгэлээс хасагдана
Зургийн фокус - Сайн фокустай байна
- Нарны шил болон нүүрэндээ ямар нэгэн нэмэлт зүйл зүүсэн зураг тэнцэхгүй. Харааны шил байж болно
Малгай - Зөвхөн шашны зарим нэг урсгалаас шалтгаалан малгайтай зураг байж болно. Гэхдээ нүүрний хэсгийг бүрэн харуулсан байх ёстой
- Бусад тохиолдолд зураг тэнцэхгүй
- Цэргийн болон бусад хүчний байгууллагын малгайтай зураг тэнцэхгүй
Дижитал зураг - Зургийн формат: JPEG (Joint Photographic Experts Group) байна
- Зургийн хэмжээ: 240 KB – с хэтрэхгүй байна
- Зургийн нягтрал: 600 цэг өндөр, 600 цэг өргөн байна. 600x600 pixels
- Зургийн өнгөний нягтрал: 24 бит өнгөт байна
- Хар цагаан зураг тэнцэхгүй
Энгийн зураг (Энгийн гэрэл зургийн аппаратаар авсан зураг) - Хэмжээ: 50х50 мм
- Өнгөт зураг байна
- Сканнерийн нягтрал: 150 dpi (dots per inch) байна
- Зургийн формат: JPEG (Joint Photographic Experts Group) байна
- Зургийн хэмжээ: 240KB – с хэтрэхгүй байна
- Зургийн нягтрал: 600 цэг өндөр, 600 цэг өргөн байна. 600х600 pixels
- Зургийн өнгөний нягтрал: 24 бит өнгөт байна
- Хар цагаан зураг тэнцэхгүй
Бүртгүүлэх Цорын ганцхан хаягаар (http://www.dvlottery.state.gov/) бүртгэлийг хийдэг ба дараах мэдээллүүдийг бататгаж бөглөнө. Yүнд: - NAME (БYТЭН НЭР) – Овог, Нэр (Манайхны хувьд middle name байдаггүй ба No Middle Name чагтыг дараарай)
- BIRTH DATE (ТӨРСӨН ОГНОО) – төрсөн Өдөр, Сар, Он
- GENDER (ХYЙС)
- CITҮ WHERE YOU WHERE BORN (ТӨРСӨН ХОТ, АЙМАГ)
- COUNTRҮ WHERE YOU WHERE BORN (ТӨРСӨН УЛС) – төрсний гэрчилгээн дээр бичигдсэн улсын нэр байна
- COUNTRҮ OF ELIGIBILITҮ FOR THE DV PROGRAM (ЗОХИСТОЙ УЛС) – төрсөн улс тань сугалаанд оролцох эрхтэй гэдэг дээр Та үндэслэн бөглөж байна уу? ҮES, NO буюу ТИЙМ, YГYЙ гэсэн асуулт байгаа ба мэдээж ТИЙМ гэж сонгоно. Хэрвээ үгүй бол аль улсад харяалагдаж байгаагаа сонгоно
- ENTRANT PHOTOGRAPH (БӨГЛӨГЧИЙН ЗУРАГ) - Photograph File Name хэсгийн Browse товчлуурийг дарж зургаа хадгалсан хэсгээс татаж оруулна
- MAILING ADDRESS (ШУУДАНГИЙН ХАЯГ) – Гэрийн хаяг, Хот/Аймаг, Дүүрэг/Сум, Индексийн дугаар (харъяалагдаж буй шуудангийн салбараас асуугаад мэдэж болно. Жишээ нь IY хорооллын эцэст 210523 гэж байдаг), Улс. Энд бичигдсэн хаягаар сугалаанд хожсон тохиолдолд мэдэгдэл илгээгдэнэ
Нэмэлт тайлбар:
8-a. Таны Нэр/Овог
8-b. Үндсэн хаяг болон байшингийн дугаар (Эсвэл Шуудангийн салбар)
8-c. Хаалганы дугаар (Эсвэл Шуудангийн хайрцаг)
8-d. Хот/Аймаг
8-e. Дүүрэг/Сум
8-f. Шуудангийн индексийн дугаар
8-g. Улс
- COUNTRY WHERE YOU LIVE TODAY (ОДОО АМЬДАРЧ БАЙГАА УЛС) Яг одоо амьдарч байгаа улсаа сонгоно уу
- PHONE NUMBER (УТАСНЫ ДУГААР) – Монгол улсын код 976, Улаанбаатар хотын код 11 байдаг. 976-11-гээд apaac нь Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс yтcaa бичнэ. Гар утасны дугаарын өмнө 11 гэсэн кодыг бичих хэрэггүй (Заавал бичих албагүй)
- E-MAIL ADDRESS (И-Мэйл хаяг) (Заавал бичих албагүй)
- WHAT IS THE HIGHEST LEVEL OF EDUCATION YOU HAVE ACHIEVED, AS OF TODAY? (ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ЭЗЭМШИСЭН ХАМГИЙН ӨНДӨР БОЛОВСРОЛ)
- Primary School Only (Дунд сургууль л төгссөн)
- High School, no Degree (10 жилийн сургуульд сурч байсан)
- High School Degree (10 жилийн сургууль төгссөн)
- Vocational School (Тусгай мэргэжлийн сургууль төгссөн)
- Some University Courses (Их сургуульд сурч байсан)
- University Degree (Бакалавр зэрэгэтэй)
- Some Graduate Level Courses (Магистрт сурч байсан)
- Master Degree (Магистр зэрэгтэй)
- Some Doctorate Level Courses (Докторт сурч байсан)
- Doctorate Degree (Доктор зэрэгтэй)
- WHAT IS YOUR CURRENT MARITAL STATUS? (ОДООГИЙН ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ?) – Гэрлээгүй (Гэр бүлийн хүнийн мэдээлэл хэрэггүй), Гэрлэсэн (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэгтэй), Салсан (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэггүй), Бэлэвсэн (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэггүй), 2 тусдаа байдаг (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэгтэй), Хууль ёсоор 2 тусдаа байдаг (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэггүй)
- NUMBER OF CHILDREN (ХYYХДИЙН ТОО) – Гэр бүлгүй 21-с доош насны хүүхэд байна. Хэрвээ хүүхэдгүй бол “0” гэж бичээрэй
Continue буюу үргэлжлүүл гэсэн товчийг дар. Энэ үед Таны бөглөсөн мэдээлэл бүрэн хэмжээгээр гарч ирнэ. Дахин хянаад засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 1 гэсэн товчийг, үнэн зөв бол SUBMIT APPLICATION товчийг дараарай. Амжилттай бүртгэгдсэн үед дэлгэц дээр бүртгүүлсэн хүний овог нэр, төрсөн огноо, харъяалал улс, бүртгүүлсэн огноо, тамгатай гарч ирнэ. Интернет хөтчийнхээ Хэвлэх товчийг дарж өөртөө хэвлэж авах хэрэгтэй.
Хэрвээ Та Гэр бүлтэй болон хүүхэдтэй гэсэн мэдэгдэл бичсэн бол 2-р хэсэгт шилжинэ. Энэ үед эхлээд гэр бүлийн тань хүний мэдээллийг оруулах хэсэг дараа нь хүүхэд тус бүрийн тань мэдээллийг оруулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсгийг Та өөрөө бөглөж чаддаг болсон - SPOUCE INFORMATION (ГЭР БYЛИЙН ХYНИЙ МЭДЭЭЛЭЛ) – Бүтэн нэр, Төрсөн огноо, Хүйс, Төрсөн хот/аймаг, Төрсөн улс, Зураг
- CHILD #… INFORMATION (ХYYХЭД ...-ИЙН МЭДЭЭЛЭЛ) – Бүтэн нэр, Төрсөн огноо, Хүйс, Төрсөн хот/аймаг, Төрсөн улс, Зураг
Бөглөж дуусаад Continue буюу үргэлжлүүл гэсэн товчийг дар. Энэ үед Таны бөглөсөн мэдээлэл бүрэн хэмжээгээр гарч ирнэ. Дахин хянаад өөрийн мэдээллээ засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 1 гэсэн товчийг, гэр бүлийн xүний болон хүүхдийн мэдээллээ засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 2 гэсэн товчийг, үнэн зөв бол SUBMIT APPLICATION товчийг дараарай. Амжилттай бүртгэгдсэн үед дэлгэц дээр бүртгүүлсэн хүний овог нэр, төрсөн огноо, харъяалал улс, бүртгүүлсэн огноо, Submission Confirmation: Application Received гэсэн гарчигтай гарч ирнэ. Интернет хөтчийнхээ Хэвлэх товчийг дарж өөртөө хэвлэж авах хэрэгтэй. Тохирол Тохирлыг компьютераар санамсаргүй сонгож, 2009 оны 5-7 сарын хооронд таны бөглөсөн хаягаар зөвхөн хожсон тохиолдолд мэдэгдэл очно. Энд хожсон тухай, шаардлагатай мэдээлэл болон хураамжийн тухай байна. Виз олгох хугацаа 2009 оны 10 сарын 1-нээс 2010 оны 9 сарын 30-ны дотор явагдана. Хожоогүй тохиолдолд ямар ч захиа очихгүй. Чухал: Хэрвээ Та и-мэйл хаягаа бичсэн бол мэдүүлэг таны и-мэйл хаягаар давхар очдог ба энэ нь шуудангаар мэдүүлэг очихоос хамаагүй хурдан байна. ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ... ТАНЫГ АЗЫН ТЭНГЭР ИВЭЭГ Works Cited : medeelel.com |
1 comment:
Мэдээлэл өгсөнд Баярлалаа хө.
Та гурвыг Бурхан өршөөг.
Post a Comment